Friday, October 1, 2010

Сургамжит өгүүллэг №2


Цоорхой хувин

Эрт урьдын цагт Энэтхэгийн нэгэн ус тугээгч хоёр хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин хоёр хувингийн нэг нь цоорхой бөгөөд усных нь тал асгарчихаад хцрдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бүтэн хувин нь өөрөөрөө бахархдаг байв. Иймэрхцц байдлаараа бүтэн 2 жил цргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгүй:

-Эзэнтэн минь би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлалт гуйхыг хүсч байна гэжээ.

-Яагаад? гэж усчин асуухад:

-Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд та минии ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бцгдииг нь авч чаддаггцй шүү дээ гэхэд усчин хариуд нь:

-Чи буцах замдаа замын хажуу талын цэцгццдийг хараарай гэв.

Цоорхой хувин буцахдаа замаа хартал цнэхээр сайхан цэцгүүд ургасан байлаа. Гэсэн хэдий ч хүрэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас дахин уучлал гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: 'Замын хажууд зөвхөн чиний талд л цэцгццд ургасан, харин нөгөө хувингийн талд цэцэг ургаагцй байгааг ажиглав уу?" гэж асуугаад:

-Үүний учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн үр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгүүд ургуулсан. 2 жилийн турш би энэхцц цэцгүүдийг түүж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгүүд байгаагүй бол тццний гэрт аз жаргал авч ирэхгуй байсан шүү дээ" хэмээн өгүүлжээ.

Сургамжит өгүүллэг №1

Сэтгэлийн нүд

Эмнэлгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтуүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин зовлон шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө.

Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв.

Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.

"Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ.

Удалгуй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удаарширч хаврын улирал налайна." Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгэл гэгэлзэнэ.

Гэтэл сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналгах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархлын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүнийг удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсрн байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бенжигнөн тогтсон эмэн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний аяархан ёолох дуутасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсен цонхигор царай дээр үүрийн гэгээ туслаа.

Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагчид ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн оруулав. Хусэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдлож цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

Макро эдийн засгийн онолын тухай товчхон

Макро эдийн засгийн шинжлэх ухаан нь судалгааны цар хүрээгээ
а) урт хугацааны болон
б) богино хугацааны гэж хуваадаг.
Богино хугацаат судалгаа нь: Коньюнктур, түүнд гаднаас үзүүлэх нөлөө (улс төрийн, байгалийн: зуд, ган, гадаад: дайн, терроризм г.м.), ДНБ ий хэлбэлзэл, эдгээрийг тогтворжуулах бодлого зэрэгт чиглэгдэж байна.
Урт хугацаат судалгааны хамрах хүрээ: Эдийн засгийн өсөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс: Хөрөнгө оруулалт, Хуримтлал, Хадгаламж, Конвергенц, Техникийн шинэчлэл, оптимал Өсөлт гэх мэт.

Гэвч эдийн засгийн өөрчлөлтүүдийг урт хугацааны, эсвэл богино хугацааны гэж яг таг ялгах боломж муу хэвээр байна. Жишээ нь үйлдвэрлэлийн хэмжээний өсөлт бууралт, хөдөлмөр эрхлэлт, бүтээгдэхүүний үнэ, цалин, хүүгийн түвшин нь нийт эдийн засгийн өөрчлөлтэй болон өөр хоорондоо зохицон өөрчлөгдөх хурд нь янз бүр байдаг.

Ажилгүйдэл өсч байхад цалин буурах уу? Хэрэв тийм бол хэдий хугацааны дотор? Эдийн засгийн бусад хүчин зүйлүүд энэ өөрчлөлтийг хэр тусгаж авах вэ гэдэг бол цаг хугацааны тухай асуудал болно. Мөн эдийн засагчид янз бүрийн загвар боловсруулахдаа зарим цаг хугацаатай холбоотой үзүүлэлтийг өөрлөгдөхгүй тогтмол гэж авч хялбарчилдаг байна. Барууны өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн хурдан өсөлтийг судалсан эрдэмтэд дорхи үндсэн шалтгаануудыг дурьдсан байна.

Yндэсний орлого өндөр байх нь эдийн засгийн өсөлтөөс шалтгаална. Өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлсүүд нь:
• Дэд бүтэц
• Улс төрийн тогтвортой байдал болон хууль эрх зүйн шударга таатай орчин
• Олон улсын зах зээлд нэвтрэх боломж, гарц
• Боловсрол, хүний хүчин зүйл
• Хязгаарлагдмал (байгалийн) нөөцийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах
• Хөрөнгийн хуримтлал (мөнгө, санхүү, үйлдвэрлэлийн техник хэрэгслэл г.м.)
• Технологийн хөгжил, техникийн дэвшил

Ер нь эдийн засгийн өсөлт бол үндэстний баялгийн гол эх үүсвэр юм. Техникийн дэвшлийн нөлөөгөөр үйлдвэрлэлийн бүтээмж жилд дор хаяж 2 % иар өсч байх ёстой. ДНБ жилд 2 хувиар өсч байж ажилгүйдлийг ихэсгэхгүй барьж чадна. Өсөлт 2 %: иас дээш байвал ажилгүйдэл багасна. Хэрэв 2 хувиас бага байвал ажилгүйдэл өснө гэж барууны эдийн засагчид үзжээ. Гэхдээ энэ нь зөвхөн барууны орнуудад хүчинтэй байж болохыг анхаарна уу. Монголын хувьд өөр хязгаарын хувь гарч мэдэх юм.

Өсөлтөд хамгийн гол нөлөөлдөг зүйлсийн нэг бол хадгаламж юм. Иргэд, пүүс, компаниуд оролгынхоо хэдэн хувийг хадгалж чадаж байна вэ? Жишээ нь барууны орнууд Дотоодын Нийт Бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг хадгалж байна вэ гэдгээ Хадгалах квот (хувь) оор илэрхийлдэг.

1950 аад оны сүүл үеэр хадгалах квот: U.S.A. 18,6% , BRD 24,6% (баруун Герман), Japan 33,7% байсан байна. Эдгээр өндөр хадгалах хувиуд эдийн засгийн өсөлтөнд эергээр нөлөөлсөн нь тодорхой. Гэвч хэт өндөр хадгалах хувь эргээд эдийн засагтаа сөрөг нөлөөлдгийг Японы зогсонги байдал харуулсан. Ингэхээр хадгалаад л байвал сайн гэсэн үг бас биш. Эдийн засаг хэрэглэж, эдэлж, үрж байж, үйлдвэрлэл ашигтай байна.

Хадгалах хувь хэд байвал хамгийн тохиромжтой вэ? Энэ асуултанд Солов загвар (Америкийн нэрт эдийн засагч Соловын нэрээр нэрлэгдсэн) хариу өгөхийг оролддог юм. Эдийн засаг тогтвортой, жигд хөгжиж байх үеийн хадгалах хувийг тогтоодог. Нэг хүнд оногдох хэрэглээг хамгийн өндөр байлгаж буй тэр хадгалах хувийг "хамгийн үр ашиг бүхий хадгалах хувь" гэж үздэг.

Гэвч Солов модел цаг хугацааны явцад өөрчлөгдөж буй хүчин зүйлсүүдийн харьцааг зөв тусгаж чаддаггүй. Солов моделийг бодвол илүү динамик загварыг эдийн засагч, математикч Рамзей боловсруулжээ.

Товч дүгнэлт Макро эдийн засгийн судалгааны гол чиглэл бол эдийн засгийн өсөлт, түүнд нөлөөлж буй урт болон богино хугацааны хүчин зүйлсүүдийн хамааралыг тогтооход оршино. Эдгээр хамааралыг илэрхийлэх олон загварууд бий болжээ. Макро эдийн засгийн онолын хөгжил, түүний түүх, гол гол урсгалууд, орчин үед ямар онол давамгайлах хандлагатай байна гэх зэрэг асуултанд хариу өгөхийг зорьлоо.

Макро эдийн засгийн онол гэдгийг энд зөвхөн макро онол гэж товчлох болно.
Макро эдийн засгийн онолын түүх Кейнс Орчин үеийн макро онолын түүх нь 1936 онд Кейнсийн хэвлүүлсэн "Хөдөлмөр эрхлэлт, Хүү, Мөнгөний ерөнхий онол" хэмээх номоор эхэлдэг. Энэ ном хэвлэгдэн гармагцаа л тэр үед ноерхож байсан эдийн засгийн сэтгэлгээнд хувьсгал хийжээ.

1930 аад онд дэлхийн эдийн засаг гүнзгий хямарч байв. - яагаад хямрав?, яаж энэ хямралаас гарах вэ гэдгийг эдийн засагчид хэлж чадахгүй байлаа. Шилдэг гэгдэг классик онолчдын бүтээл ч бодит үзэгдэлийг тайлбарлаж, шинжилгээ өгөхөд балчирдаж байсан.

Кейнсийн ерөнхий онолын гол санаа нь нийт эрэлт дээр тулгуурладаг. Нийт эрэлт нь богино хугацаанд үйлдвэрлэл (нийт нийлүүлэлт) -ийг тодорхойлно. Нийт эрэлт нь хүмүүсийн орогооос шалтгаална. Орлогийн татвар төлөөд үлдсэн мөнгөөрөө хэрэглэгчид байрны түрээс төлнө, тог, утас, усны зардлаа төлнө. Хоол хүнс худалдаж авна. Хувцас хунарт ч мөнгө зарна. Гэвч эдгээр эрэлт нь ямар нэг шалтгаанаар багасах юм бол үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл эрэлт анхдагч.

Гэтэл, классик урсгалын хувьд Сейгийн онол ёсоор нийлүүлэлт анхдагч буюу нийлүүлэлт нь эрэлтээ бий болгох учиртай байв. Кейнс макро онолын тулгын 3 чулууг тавьсан гэж тооцогддог эдгээр нь:
• Мултипликатор буюу өсгөн үржүүлэгч. Энэ нь эрэлтийн шок (эрэлтийн огцом өөрчлөлт) нь үйлдвэрлэлийн хэмжээнд хэрхэн нөлөөлдгийг харуулсан загвар юм. Эрэлт бага хэмжээгээр буурахад л, үйлдвэрлэлд асар их хохирол учирч болно.
• Мөнгөний эрэлтийн онол. Мөнгөний бодлого нь хүүгийн түвшин болон нийт эрэлтэнд нөлөөлнө гэж үздэг. Классик онолчдын хувьд мөнгөний эдийн засагт гүйцэтгэх үүрэг хамаагүй хязгаарлагдмал байв.
• Хүлээлтийн тухай. Хэрэглээ, хөрөнгө оруулалтын талаар аливаа шийдвэрийг гаргахдаа хүмүүс ямарваа нэгэн хүлээлт дээр тулгуурладаг. Ирээдүйд үнэ өснө байх, бизнесийн орчин сайжрах байх ч гэдэг юм уу эсвэл эсрэгээр. Мөн эрэлт болон нийлүүлэлтийн хэмжээнд гарч буй "савлагаа"-г тайлбарлах зорилгоор "Animal Spirits" (хүлээлтэнд гарч буй огцом өөрчлөлт) гэсэн санааг тодрхойлжээ.

Кейнсийн Ерөнхий онол нь тухайн үеийн эдийн засагчдын хувьд "эрдэнэсийн сан" олсон лугаа адил үйлчилгээ үзүүлжээ. Классик онолчдын үздэг шиг урт хугацаанд эдийн засаг өөрөө өөрөө аяндаа хэвийн байдалд орох тухай санаа хоцрогдсон гэдгийг бүгд ухаарчээ. Түүнчлэн төрийн зүгээс улсын төсвийг заавал тэнцвэржүүлэх (төсвийн алдагдалгүй байх, өөрөөр хэлбэл төр зах зээлд оролцохгүй байх) тухай санаа ч хямралын үед хэрэгжихгүй гэдгийг нотолжээ.

Кейнсийн онолыг ихэнхи улс орнууд хүлээн зөвшөөрч төрөөс зах зээлд оролцох зарчмаа тодорхойлж, санхүүгийн бодлогоор эрэлтийг ихэсгэх арга хэмжээ авч эхэлжээ. Гэвч төр зах зээлд хэт хутгалдах нь хувийнхний бизнесийн бүтээлч идэвхийг устгах аюултай. Мөн кейнсийн онолын дагуу авч хэрэгжүүлсэн бодлогын дүнд үр ашиггүй байдал, үрэлгэн төсөв, ялангуяа инфляци үүсдэг гэх зэрэг сул тал бийг анхаарах нь зүйтэй.

Неоклассик синтез Нео- гэдэг нь "шинэчлэгдсэн сайжирсан" хэмээх санааг илэрхийлнэ. Синтез нь (эсрэг тэсрэгийн-) нэгдэл гэсэн утгийг агуулна. Кейнсийн ерөнхий онол нь тухайн үедээ "хувьсгал" байсан гэсэн гэдгийг дээр өгүүлсэн билээ. Гэвч зарим эдийн засагчид Кейнсийн онолыг хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Ингээд Кейнсийн урсгалынхан болон түүний өмнөх үеийн эдийн засгийн (классик) онолыг баримтлагчдын дунд асар өргөн цар хүрээтэй маргаан дэгджээ.

Удаан үргэлжилсэн маргааны эцэст, 1950 иад оны эхээр Кейнсийн онолыг хуучны зарим онолуудтай нэгтгэж болох юм гэж үзэх болж. Өөрөөр хэлбэл шинэд нь ч, хуучинд нь ч авах гээхийн ухаанаар хандаж, шалгарсан сайн "санаа" нуудыг нь нэгтгэе гэх болов. Уг "холимог" урсгал (неоклассик синтез) нь 1950-1970 аад оны хоорондох 20 жилийн турш ноёлох байр суурьтай байлаа. Тэр үед судалгааны ажил өргөнөөр хийгдэж, олон олон ахиц дэвшил гарсан тул түүхэнд макро онолын "АЛТАН YЕ" гэж тооцогдох болжээ.

Кейнсийн онол дээр тулгуурлан IS-LM загварыг боловсруулав. Мөн эдийн засгийн нийт эрэлтэнд хүлээлт хэр нөлөөтэй болох тухай онолууд бий болов. Хөрөнгө оруулалт, түүний өгөөжийн тухай онол ч мөн энэ 1950 иад оны уран бүтээлд тооцогдоно. (Жеймс Тобин: хөрөнгө оруулалтын өгөөжийн өнөөгийн үнэ цэнэ, түүний зардалын хоорон дахь харьцаа) Мөнгөний эрэлт, хөрөнгө оруулагчид мөнгөн хөрөнгөө хэрхэн тархаан байршуулдаг тухай, мөн санхүүгийн зах зээлийн үндэс зэрэг сэдвүүдээр ч эдийн засагчид дэвшил хийжээ.

Дээр дурьдсан онолуудаас гадна, харьцангуй урт хугацаанд үйлчлэх учиртай өсөлтийн онолыг Солов боловсруулав. Түүнийхээр бол капитал хуримтлал, иргэдийн хадгаламжийн хувь хэмжээ эдийн засгийн өсөлтөнд шийдвэрлэх нөлөө үзүүлж байв. Гэвч Классик болон Кейнсийн онолууд бие биенээ нөхөн асан энэ цаг удаан үргэлжилсэнгүй.

Монетаризм Ихэнхи эдийн засагчид өөрсдийгөө Кейнсчүүд гэж үзэж байлаа. Тэд зах зээлийг зохицуулах, баялгийг бүтээх, өсгөх, хямралыг даван туулах зэрэг талаар хангалттай хэмжээний мэдлэг туршлага хуримтлагдлаа гэж үзэх болжээ. Гэвч Милтон Фрийдманаар удирдуулсан Монетарист урсгалынхан Кейнсчүүдийн байр суурийг хатуу шүүмжилж, өөрсдийн онол үзэл санааг томьёолон гаргаж ирснээр Макро эдийн засагчдийн дунд дахин ширүүн маргаан дэгдээв.

Тэд юун дээр маргаад байв? Фрийдманы гол санаа нь: бид эдийн засгийн үзэгдэл, натурийг таньж мэдээгүй байхад, түүнийг төрөөс удирдан зохицуулах тухай яриа байж таарахгүй гэдэгт оршиж байв. Кейнсчүүд "төр зах зээлд хүчтэй оролцох ёстой" гэсэн үндсэн зарчимтай байв. Фрийдманы хувьд "төр зах зээлд хутгалдах хэрэггүй" гэсэн "жанжин шугам" ыг тунхаглаж байлаа.

- Мөнгөний бодлого уу, Санхүүгийн бодлого уу. Аль илүү үр дүнтэй вэ? Кейнс үзэхдээ, хямралын үед санхүүгийн бодлого илүү тустай. Хүү (банкны зээлийн хүү) нь үйлдвэрлэлд тийм ч их нөлөөгүй учир мөнгөний бодлого үр дүн муутай. Харин төр өөрөө санаачлагыг гартаа авч, аль болох үйлдвэрлэлийг урамшуулсан санхүүгийн бодлого явуулбал эдийн засаг түргэн өснө гэж үзэж байв.

Фрийдман үүний эсрэгээр мөнгөний бодлого нь эдийн засагт асар их нөлөөтэй. Тэгээд ч 1930 аад оны дэлхийн эдийн засгийн хямрал нь алдаатай мөнгөний бодлогоос үүдсэн гэж баталж байв. Мөнгөний зөв бодлого нь эдийн засгийг эрүүлжүүлж чадна гэдэгт тэрээр итгэж байв. Энэ маргаан их удаан үргэлжилжээ. Эцэст нь санхүүгийн ба мөнгөний бодлого нь аль аль нь эдийн засагт асар их нөлөөтэй, бас аюултай. Хаана, хэзээ, аль эдийн засагт гэдгээс хамаарч энэ 2 бодлогийг хослуулан явуулах нь зүйтэй гэсэн бөөрөнхийдүү дүгнэлтэнд хүрчээ.

Филлипсийн муруй Энэ муруй нь ажилгүйдэл ба инфляцийн хоорондох хамаарлыг тайлбарлах гэж оролддог хэрэгсэл юм. Уг нь бол кейнсийн онолын хүрээнд хамаарагддагүй байсан боловч хожим неоклассик синтекийн үеээс хойш уг урсгалд хамаарах болжээ. 60 аад оны үеээр ихэнхи Кейнсчүүд инфляци ба ажилгүйдэл 2 ын хооронд урт хугацаанд үйлчлэх ёстой тогтвортой хамаарал байна гэж үзэж байв.

Инфляци их байхад, ажилгүйдэл бага байна. Ажилгүйдэл их байхад инфляци бага байна. Милтон Фрийдман үүнийг эсэргүүцэж урт хугацаанд ийм хамаарал байх ёсгүй. Байлаа ч энэ нь хуурмаг эд болохоос биш яг бодит хамаарал биш. Ийм учир төрөөс энэ онолыг (филлипс муруйг) ашиглан бодлого явуулбал зах зээлийн сүйрэлд хүрнэ гэж анхааруулж байв. Энэ маргаан Монетаристуудын бүрэн ялалтаар өндөрлөжээ.
Орчин үеийн судлаачид ч гэсэн урт хугацаанд ажилгүйдэл болон инфляцийн хооронд бодит хамаарал байхгүй гэж нотолдог ажээ.

Төрийн бодлогын үүрэг роль Кейнсчүүд: эдийн засгийн онол сайтар хөгжсөн үед уг мэдлэг туршлагыг ашиглаж төрийн бодлогыг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байв. Фрийдман үүнийг хэт ахадсан асуудал гэж үзэж байлаа. 1958 онд Фрийдман АНУ ын Конгрессд дараахи утгатай үгийг хэлж байжээ. Төрөөс эдийн засагт оролцох нь ашигтай гэхээсээ илүү ашиггүй, үр дүнгүй билээ.

Ийм учир төрийн оролцоог аль болох хязгаарлаж, зах зээл өөрөө жамаараа хөгжихөд нь саад хийхгүй байяа. Яахав эдийн засгийн өсөлтөнд хүрэхийн тулд төрөөс мөнгөний зөв бодлого хэрэгжүүлж болох юм. Тухайлбал мөнгөний нийүүлэлтийг тогтмол хугацаанд, мөн тогтвортой хувиар өсгөж баймаар байна. "Yнэ өсч байна" гээд ард түмэн шаардлага тавьсаны зоргоор л инфляцитай тэмцэх нэрийдлээр мөнгөний бодлогоо огцом өөрчлөөд баймааргүй байна. Ард түмний (олон нийтийн, массын) шаардлагад буулт хийгээд байх нь ихэнхидээ хожилд бус харин хохиролд хүргэдэг бус уу?

Ухaaлaг хүлээлт гэгчийг шүүмжлэхүй Ихэнхи эдийн зaсaгчид: "худaлдaн aвaгчид нь ухaaлaг тooцooтoй (рaциoнaл) байх бөгөөд, aль бoлoх бaгa зaрдлaaр, aль бoлoх их сэтгэл хaнaмжийг өгөхүйц бaрaa, бүтээгдэхүүн, үйлчилгээг сoнгoдoг" гэж үздэг. Yүний aдил "aрд иргэд нь зaх зээлд гaрaх өөрчлөлтийг зөв хүлээн aвч, ухaмсaртaй, ухaaлaг хaриу үйлдэл үзүүлдэг" гэсэн таамаг дээр суурилсны үндсэн дээр ихэнхи онолууд хөгжиж байв. 1970 aaд oнд энэ "ухaaлaг хүлээлт"-ийн үзэл хүчтэй нoёрхoж бaйв.

Хэдий Кейнсчүүд бoлoн Мoнетaристууд хooрoндoo мaргaж, тaлцaж бaйсaн ч гэсэн энэ рaциoнaл (ухaaлaг) хүлээлт гэдэг дээр сaнaл зөрөх нь бага бaйлaa. Tэд энэ хүлээлтийн тухaй сaнaaг хөдөлшгүй үнэн хууль гэж үзэж, үүгээрээ эдийн зaсгийн бүх үзэгдлийг тaйлбaрлaх тaл дээр илүү aнхaaрч бaйж. Гэвч, мaкрo эдийн зaсгийн oнoлчдын өмнө тэдний төсөөлж бaйснaaс oгт өөр ертөнц бүрэлдэн тогтжээ.

Өнөө хэзээ ч хaмтдaa бaйх учиргүй инфляци, aжилгүйдэл 2 мaaнь нэгэн зэрэг бий бoлж зэрэгцэн өсөхийн зэрэгцээ нилээн удaaн хугaцaaнд энэ тaaгүй хaндлaгa aрхaгшин үргэлжлэх шинжтэй бoлж. Инфляци, aжилгүйдэл 2 зэрэг өсөж, эдийн зaсaг зoгсoнги бaйдaлд oрж буй энэ үзэгдлийг стaгфляциoн гэж нэрлэв. Yүнд 2 үндсэн шaлтгaaн бaйж гэж эдийн зaсгийн oнoлчид үзэж бaйлaa.

Эхний бoдит шaлтгaaн нь үйлдвэрлэгчид хэт хaширлaж хөрөнгө oруулaлтaa бaгaсгaжээ. Yүний үр дүнд юмны үнэ өсөхийн зэрэгцээ, үйлдвэрлэлийн хэмжээ буурч, улмaaр oлoн хүн aжлын бaйрaa aлджээ. Энэ нийлүүлэлтийн тaлд гaрсaн шокийг зaсaх, буцaaх, зөөлрүүлэх, бoдлoгooр дэмжих гэсэн aргa хэмжээнүүд хэт хoжимдсoн бaйлaa.

Удaaх шaлтгaaн нь тухaйн үед нoёрхoж бaйсaн үзэл сaнaa бaйж гэнэ. Roберт Лукас, Tхoмaс Сaржент, Roберт Бaррo гэх зэрэг aмерикийн эдийн зaсaгчид тухaйн үедээ нoёрхoж бaйсaн мaкрo oнoлын урсгaлууд хийгээд тэдгээрийг бaримтлaгч нaрыг үсний үзүүрээс нь хөлний ул хүртэл нь өөлөн шүүмжилж өөрсдийн эргэлзээг хүчтэй илэрхийлжээ. Эдгээр нь хэдий бие дaaсaн oнoлын урсгaл бoлж хөгжөөгүй ч тухaйн үед бaйсaн oнoлын урсгaлд их зaсвaр хийх суурийг бүрдүүлсэн биз ээ.

1978 oнд Lucas, Sargent нaр дaрaaхи мaягaaр бичиж бaйлaa: Kейнсийн oнoл, түүн дээр тулгуурлaн эдийн зaсгийн ирээдүйн хөгжлийг урьдчилaн хaрaх гэсэн oрoлдлoгo нь бүтэлгүй бoлж сүйрэн унaж буй энэ энгийн үнэнийг oлж хaрaхaд зaaвaл эдийн зaсгийн шинжлэх ухaaны мэдлэг туршлaгaтaй бaйх хэрэггүй.

Өнөөгийн oюутнууд Kейнсийн oнoлын үнс нурмaн дoтрooс aвчихaaр юм бaйдaг бoл тэрийг нь зөв ялгaж сaлгaж aвaaд үлдсэнийг нь хaях л үлдэж бaйх шив дээ.

Лукaсийн шүүмжлэл Maкрo эдийн зaсгийн зaгвaрууд (мoдель) дээр үндэслэн бoдлoгo бoлoвсруулaн хэрэгжүүлэх тaл дээр бoлгooмжтoй бaйх хэрэгтэй гэдэг сaнaaг Лукaс хүчтэй гaргaж иржээ. Yүнийг Lucas-шүүмжлэл гэж нэрлэдэг. Учир нь aливaa мaкрo эдийн зaсгийн зaгвaруудыг өнгөрсөн үеийн тoo мэдээ, тэдгээрийн хooрoндoх хaмaaрaл дээр үндэслэн боловсруулдаг. Mөн өнгөрсөн үед хэрэгжүүлж бaйсaн эдийн зaсгийн бoдлoгууд ч чухaл. Хэрэв зaсaг бoдлoгoo өөрчлөх юм бoл хүмүүсийн хүлээлт бaс өөрчлөгдөнө.

Mөн өнгөрсөн үед "ажиллаж болоод байсан" бaйсaн хaмaaрaл, бoдлoгo бoлoвсруулaх үед aлгa бoлсон бaйж бoлнo. Жишээ нь 1970 aaд oны өмнө aжилгүйдэл бa инфляци 2 ын хooрoнд урвуу хaмaaрaл бaйнa гэж үздэг бaйв. (Филлипс-муруй) Гэвч яг уг хaмaaрaл дээр үндэслэн бoдлoгo бoлoвсруулaх гэсэн үед уг хaмaaрaл aлгa бoлсон бaйв. Kейнсийн oнoлын дагуу бол, мөнгөний хэмжээг өсгөвөл, үйлдвэрлэл өснө ингэснээр, үйлдвэрүүд нэмж aжилчид aвaх тул aжилгүйдэл буурнa гэж үзэж бaйв. Гэхдээ нэрлэсэн үнэ, нэрлэсэн цaлин гэнэт өсөх бөгөөд эргэж "хэвэндээ" oртлoo нилээн удaх бoлнo гэнэ.

Гэвч Lucas-ийн үзэж бaйгaaгaaр уг үнийн өсөлт буцаж хэвийн түвшиндээ орох хугацаа нь Kейнсийн онолд баталдгаас хaмaaгүй хурдaн, тэгээд энэ нь үйлдвэрлэл, aжилгүйдэлд бaрaг нөлөөгүй гэнэ.
Жишээ нь: Tөв бaнк мөнгөө 5 % иaр нэмснээ зaрлaх юм бoл мaргaaш нь л бүгд цaлингaa 5 % иaр өсгөж юмний үнэ дагаад, "aвтoмaтaaр шaхуу" 5 % өснө. Ингээд "бaйсaн бaйдaлдaa буцaж" oрoх бa мөнгөний хэмжээг нэмэгдүүлсний бoдит aшиг гэхээр юм гaрaхгүй гэнэ.

Kейнсчүүд үзэхдээ тэртээ тэргүй aрд иргэд, үйлдвэрлэгч нaр ухaaлaг шийд гaргaж чaдaж бaйгaa учир, төрөөс эдийн зaсгийн бoдлoгo явуулaхдaa, нүсэр тoм систэмийг хянaх, шаардлагатай үед санхүүгийн бодлого авч хэрэгжүүлэх гэсэн чиг үүрэг дээр л гoлчлoн төвлөрөх ёстoй бaйв. Lucas-ийн үзснээр энэ нь буруу байв. Tүүний oрoнд "төрийн бoдлoгo" гэдгийг төр засаг бoлoн улс oрны зaх зээл 2 ын хooрoн дохь тoглooм гэж үзэх ёстoй гэнэ. (тoглooм гэдгийг энд шaтaрын тoглooм гэх мэт утгaaр нь oйлгoнo уу)

Tөрийн хaмгийн үр дүнтэй зөв хэрэгсэл бoл хянaлт биш хaрин тoглooм! Ер нь улс төрчид сaйн сaнaaгaaр, сaйхaн сэтгэлээр хaндсан бaйлаа ч гэсэн тэдний бoдлoгийн үр дүн нь хямрaлд хүргэх тoхиoлдoл элбэг. Жишээ нь нэг жижиг бүлэг дoтoр бүгд бие биендээ сaйн хaндaх гэж хичээж явaaд бүлгээрээ хoхирдoг үзэгдэл элбэг гaрдaг. Эдийн зaсaгт жишээ нь aжилгүйдлийг буулгaх гэж тэмцэж бaйгaaд бүүр ч их aжилгүйдэлтэй бoлсон жишээ oлoн бaйдaг бөлгөө.

Ийм учир тoглooмын oнoлыг эдийн зaсaгт түлхүү хэрэглэх хэрэгтэй гэж Lucas үзжээ. Макро эдийн засгийн онолын өнөөгийн болон хэтийн хөгжлийн чиглэл 80 аад оны сүүл үеээс эхлэн дараахи 3 урсгал тэргүүлэх болов. Yүнд: шинэ сонгодог онол, шинэ кейнсчүүд, шинэ өсөлтийн онол.

1. Шинэ сонгодог урсгал буюу Real Business Cycle- загвар Өмнөх хэсэгт бид Лукасийн шүүмжлэлийн талаар авч үзсэн билээ. Лукас нь Кейнсийн онолыг шүүмжилж байсан. Энэ шүүмж дээр үндэслэн Шинэ Сонгодог онолчид гэж өөрсдийг үзсэн хэсэг бүлэг эдийн засагчид Real Business Cycle буюу "эдийн засгийн бодит эргэлт" ийн тухай санааг гаргаж иржээ. Тэднийхээр бол зах зээл нь үргэлж дотоод, жам ёсны тэнцвэрээ олж байдаг. Гэхдээ үе үе хямарч энэ тэнцвэрээ алдах үе гардаг. Yүнийг л зөв тайлбарлах нь эдийн засагчдийн гол үүрэг гэнэ.

Эдийн засагт өсөлт дэвшил, уруудал хямрал гэх мэт хөдөлгөөн үүсдэг. Yүний шалтгаан нь юу юм бэ. Шинэ сонгодог онолчид энэ асуултыг дараахи байдлаар хариулсан байна."Аливаа техник, технологийн шинэ нээлт нь өсөлт авчирдаг. Тийм учир зах зээл тэнцвэрт байдлаасаа гарахад нөлөөлдөг гол хүчин зүйл бол үйлдвэрлэл болон түүнд гарч буй техникийн дэвшил" гэнэ. Уг Real Business Cycle загварт мөнгөний бодлого ямар ч үр дүнгүй байх гэнэ. Гэтэл бодит амьдрал дээр мөнгөний бодлого нь эдийн засагт зэгсэн их нөлөөтэй.

Мөн аливаа техникийн дэвшил нь онолын хувьд хурдан тархах боломжтой ч, яг практик дээр энэ нь асар их хугацаа шаардсан ажил. Аливаа шинэ нээлт зах зээлд нэгэн зэрэг (нэг мөчлөгийн дотор) нэвтрэнэ гэдэг бараг боломжгүй зүйл. Энэ мэт олон шалтгаанаар уг Real Business Cycle загварын "амьдрах" чадвар нэн дорой байна. Их ч шүүмжлүүлж. Гэвч шинэ сонгодог онолчид энэ загвараа улам боловсронгүй болгохын тулд Фишер, Тейлор нарын санааг нэгтгэхээр зорьж байна. (фишер, тайлор нар нь мөнгө нь бодит зах зээлд хэрхэн нөлөөлдөг тухай онол боловсруулсан) Дээр нь зах зээлийг тэнцвэрээс гаргадаг хүчин зүйл нь зөвхөн үйлдвэрлэл биш, харин эдийн засгийн бус олон гадны нөлөө байх боломжтой гэсэн үндэслэл гаргаад үргэлжлүүлэн судалж байна.

Мөн мөнгөний нийлүүлэлтийн хэмжээнд гарч буй өөрчлөлт ч гэсэн уг зах зээлийн тэнцвэрт нөлөөлж болох юм гэж үзснээр анхныхаа суурь санаанд үндсэн эргэлт хийжээ. Базаж хэлэхэд энэ урсгалын гол санаа нь зах зээл өөрийн дотоод, жам ёсны тэнцвэртэй байдаг. Хэдий эдийн засагт хэлбэлзэл гарч байдаг ч гэлээ урт хугацаанд авч үзвэл аливаа зах зээл нь түр хугацааны хэлбэлзлийн дараа анхаасаа, байгалиас өгөгдсөн тэнцвэртээ эргэж ирж тогтож байдаг гэнэ.

2. Шинэ Кейнсийн онол Шинэ Кейнсчүүд гэдэг нь Кейнсийн онолыг шүүмжилж гарч ирсэн Лукас нартай "эвлэрсэн" хэсэг юм. Кейнсийн онол нь зах зээл нь ханаагүй, төгс бус гэж үздэг. Сонгодог онолчид болохоор зах зээл нь төгс, эрэлт нийлүүлэлт нь үл үзэгдэх гарын ачаар байнга тэнцвэртэй байдаг гэж үздэг. Кейнсийн онол үзэхдээ төгс бус зах зээлийн согогийг төрийн дэмжлэгээр "эмчилж" болно гэдэг. Сонгодог онолчид нь зах зээл өөрөө байгалиасаа, жам ёсны тэнцвэрээ олох тул төрийн оролцоо хязгаарлагдмал байх ёстой гэсэн үзлийг баримталдаг.

Харин Шинэ Кейнсчүүд нь "төрийн оролцоо хязгаарлагдмал байх ёстой" гэсэн өрсөлдөгч нарынхаа санааг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ төгс бус зах зээлийн тухай санаагаа "хадгалж" үлдсэнээрээ сонгодог онолчдоос эрс ялгарах аж. Шинэ Кейнсчүүд одоогоор ерөнхий суурь судалгаанаас илүү, нарийвчилсан, тусгай судалгаануудад анхаарлаа хандуулах болов. Тухайлбал, үйлдвэрийн газрын мораль. Суурь машин дээр ажиллаж буй жирийн ажилчин хэр хэмжээний цалин авах ёстой вэ. Хэт бага цалин нь ямар үр дагавартай вэ. Ер нь эдийн засгийн этик гэж юу юм бэ. Нийгэм нь бүлгүүдээс бүрдэнэ. Бүлгийн мораль, ёс зүйн хэм хэмжээнүүд эдийн засгийн хөгжилд ямар нөлөөтэй вэ гэх зэргээр бараг л социологи, сэтгэлзүйн шинжлэх ухаанд хамаармаар асуудлууд ч тэдний анхаарлын төвд байсаар байна. (гол төлөөлөгчдийн нэг нь George Akerlof)

Мөн төгс бус зээлийн зах зээлийн санаа их сонирхолтой. Эдийн засагчид нь мөнгөний бодлого нь хүүгийн сувгаар дамжиж бодит зах зээлд нөлөөлнө гэж үздэг. Түүнчлэн зээлийн хүү бага байвал пүүс компани, хувь хүмүүс банкнаас хүссэн хэмжээгээрээ зээл авна гэсэн таамаг дэвшүүлсний үндсэн дээр онол, бодлого боловсруулдаг. Гэтэл бодит амьдрал дээр банкууд зээл өгөхдөө нилээн харам байдаг. Хэдий хүүгий нь төлчих чадалтай пүүс байсан ч гэсэн зээл олгохоос татгалзах нь элбэг.

Энэ бодит амьдралын энгийн үнэнийг олж харснаар, төв банк болон түүний бодлогын талаархи ойлголт өөрчлөгдөх нь дамжиггүй. Банкуудын шийдвэр гаргаж буй энэ процесс нийт санхүүгийн зах зээл хийгээд тухайн орны улс ардын аж ахуйд ямар нөлөөтэй вэ гэдэг асуултанд хариу олохоор шинэ Кейнсчүүл судалгаагаа үргэлжлүүлж байна. (гол төлөөлөгчдийн нэг нь Ben Bernanke. Princeton Uniүersity) Зах зээл бодит тэнцвэрээсээ гараад хэсэг хугацааны дараа аяндаа тэнцвэрт байдалд эргэж орох ёстой гэж сонгодог онолчид үздэг.

Тэгвэл шинэ Кейнсчүүд үүнд эргэлзээтэй ханддаг юм. Орчин үеийн нийгэмд хэрэглэгчдийг хамгаалах, ажилчдыг хамгаалах, шударга бус үнийн өрсөлдөөнийг хориглох зэргээр хууль зүйн "саад тотгор" их байдаг. Ийм учир жишээ нь ашиг буурч байсан ч ажилчдын цалин хэвээрээ л байна. Уг ажилчны бүтээмжтэй уялдсан цалин тогтоох төвөгтэй байдаг гэж шинэ кейнсчүүд үздэг. (ийм учир зах зээлийн жам ёсны тэнцвэр гэж ярих нь хэр оновчтой вэ) Мөн үнэ нь өсөхдөө амархан, харин буухдаа их хэцүү. Жижиг худалдаачид, зоогийн газрын эздийн хувьд ч тэр үнээ тогтоохдоо тэр бүр эдийн засгийн шалгуураар хандаж чаддагүй.

Жишээ нь зоогийн газар шинэ цэцэг захиалсан байя гэж үзье. Уг цэцгийнхээ зардлыг нэг удаа үнэндээ шингээсэн байгаа. Гэвч дараа дараагийнхаа удаа уг зардлаа буцааж хасахаа "мартдаг". Өөрөөр хэлбэл ганц удаа л гарсан шалтгаанаар үнэ нэмэгдсэн байна. Тэр шалтгаан нь алга болчихсон байхад үр дагавар нь ч гэсэн арилах ёстой. Гэтэл үгүй. Yнэ өссөн хэвээрээ л үлдэнэ. Энэ мэтээр хууль зүйн болон сэтгэлзүйн олон шалтгааны улмаас нийт зах зээлийн маань бүтээмж хэлбэлзэж байдаг.
Жижиг хүмүүсийн "жижиг" үйлдэл нь эдийн засагт асар их нөлөөтэй гэж үзжээ.

3. Шинэ өсөлтийн онол 60 аад оны үед өсөлтийн онол нь ихэд чухалд тооцогдож байлаа. Гэвч аяндаа суларсаар, яагаад ч юм бэ мартагдаж, эдийн засагчдын анхаарлын гадна хоцорчээ. Харин тухайн үед ноёрхож байсан Кейнсийн урсгал суларч эхэлсэн 80 аад оны сүүлээс "тайзан дээрээ" эргэж иржээ. Эрч хүчтэй, залуу эдийн засагчдаар толгойлуулсан тул "шинэ өсөлтийн онолынхон" хэмээх нэрийг хүртжээ.

Нэрт шүүмжлэгч Лукас болон Паул Ромер нар уг шинэ урсгалын тулгуур санааг боловсруулжээ. 60 аад онд "хуучин" өсөлтийн онол 2 асуултын хариуг нээлттэй орхисон юм. Эдгээр нь:
• техникийн дэвшлийг хэрхэн томьёолж, эдийн засгийн загварт нэгтгэх вэ?
• ахиу бүтээмж гэдгийг юу гэж ойлгох вэ? өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний орц (хөдөлмөр, капитал) ыг 2 дахин ихэсгэхэд, гарц 2 оос их буюу жишээ нь 3 дахин өсч болох уу? Энэ асуултуудын хариуг олохоор шинэ өсөлтийн онолынхон үргэлжлүүлэн судалж байна.

Тодорхой амжилтанд ч хүрч байгаа. Тухайлбал ажилгүйдлийн төвшин болон техникийн дэвшлийн хоорон дахь хамаарлын талаар илүү их тодорхой санааг боловсруулжээ. Ер нь базаж хэлэхэд шинэ өсөлтийн онолынхон эдийн засгийн өсөлтийн математик загвар, түүний баталгааг гаргаж авахад гол анхаарлаа хандуулж байна.

Brainstorming - Оюуны довтолгоо


Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэж үг байдаг. А гэхдээ хэт олон хүн ярилцахаар санал зөрөлдөөд шийдэлд ч хүрч чадахгүй шал дэмий баахан цаг алдах тал байдаг. Багаар ажиллах, шийдвэр гаргах, бүтээмжийг дээшлүүлэх group creativity аргуудаас хамгийн түгээмэл ашиглагддаг нь Оюуны довтолгоо арга билээ. Энэ аргийг манайхан бүгд мэдэх байх. Гэхдээ практикт тэр бүр ашиглаад, үр шимийг нь хүртэж байгаа нь цөөхөн байх шиг.

Их сургуульд байхад манай нэг профессор энэ аргын талаар зааж байснаас хойш юм л бол ашиглах гээд байдаг болсон ч бас гурилддым шиг байгаан хэхэ. Гэхдээ дажгүй үр дүн өгж ялангуяа цаг хэмнэдэг. Энэ арга нь хэсэг бүлэг хүмүүс нэгдээд альваа зүйлийг сэдэж, хэрэгжүүлэхээр чармайж байх үеийн үйл явцыг процедурд оруулж бүтээмжийг өсгөх арга юм. Оюуны довтолгоог ашигласнаар альваа хурал, хэлэлцүүлэг илүү бүтээлч, үр дүнтэй, болж шинэ санаа олноор төрж, шийдэлд хүрэх хугацаа богиносдог. Үүнийг та найзуудтайгаа шинэ жилийн арга хэмжээг яаж тэмдэглэх талаар ярилцахдаа, ажилчидтайгаа байгууллагадаа шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх талаар хуралдахдаа, хамтрагчидтайгаа шинэ бизнесээ эхлүүлэх үедээ гэх мэт олон зүйлд ашиглаж болно.

Оюуны довтолгоог эхлэхийн өмнө хэлэлцэх асуудлыг тодорхойлох хэрэгтэй. Ингэхдээ хэлэлцэх асуудал нь ойлгомжтой, товч, сунжруу биш байх ёстой.

Дараагийн үе шат бол шинэ санааны хуудсыг бэлтгэх юм. Энэ хуудсан дээр хэлэлцүүлэгийн нэр, хэлэлцэх асуудал, жишээ санаанууд гэх мэт мэдээллүүд байна. болж өгвөл хэлэлцүүлэгт оролцогчдод 2 хоногийн өмнө хүргүүлж сайтар танилцуулан, уншиж судлах, бодох цаг өгвөл сайн.

Ингээд хэлэлцүүлэг эхлэнэ. Хэлэлцүүлэг хийгчид нь дараах үүрэг бүхий этгээдүүдэд хуваагдана

1. Удирдагч
2. Оролцогчид
3. Санаа цуглуулагчид

Мөн хэлэлцүүлэгт дараах хэд хэдэн дүрэм үйлчилнэ. Үүнд:

1. Аль болох их санаа гаргах
2. Хэн ч хэнийг ч шүүмжлэхгүй
3. Тэнэг санааг хориглохгүй
4. Санаануудаа аль болох нэгтгэж хэлэх

Оюуны довтолгооны үйл явц:
- Удирдагч хэлэлцүүлгийг удирдаж, хэлэлцэх асуудлыг танилцуулж, дүрмийг тогтоно. хэрэв санаанууд гарахгүй бол оролцогчдыг идэвхижүүлнэ.
- Бүх оролцогчид санаагаа ээлжлэн танилцуулах бөгөөд цугуулалгч тэднийг бичиж авна.
- Оролцогчид зэрэг санаа гаргавал илүү чухалыг нь түрүүлж танилцуулна.
- Оролцогчид санаа гаргасан боловч түүнийг үйл явц дунд танилцуулах боломжгүй бол шинэ санааны хуудсан дээрээ тэмдэглээд дараа нь өөрийн ээлжийг ирэхээр танилцуулна.
- Санаа цуглуулагч санаануудыг дугаарлах ба дараа нь удирдагч 44 санаа гарсан байна одоо 50 болгочий гэх мэт идэвхижүүлэлт хийхэд ашиглана
- Цаг дуусахад удирдагч бүх оролцгчдын дунд хэлэлцүүлэг явуулж нэмэлт санаа байвал нэмж болно.
- Санааны жагсаалтыг бүхэлд нь хянаж үзээд давхардсан болон илт холбогдолгүй санааг хасна.

Сүүлчийн шат бол санааны жагсаалтад шинжилгээ хийж шийдлийг олох юм.

Олон санаа бүхий урт жагсаалтаас танай бүлэг буюу багийн зорилгод нийцэхгүй байгаа санаануудыг нэг нэгээр нь хасна. ингээд үлдсэн санаанууд дээрээ ярилцаад шийдлээ гаргаж ирнэ. Нэмэлт мэдээллийг www.wikipedia.org -с асуугаарай.

Thursday, September 30, 2010

Cambridge-English advanced grammar in use

Бас нэгэн Англи хэлний ном орууллаа. Бие даан суралцагсад болон сургалтын төвүүдэд сурч байгаа Advanced буюу гүнзгий шатны оюутан залуустаа зориуллаа. TOEFL гэх мэт шалгалтууд өгөх гэж байгаа хүнд дүрэм бол чухал, ялангуяа дүрмийг уншаад, заалгуулаад өнгөрөх нь чухал биш тэрнийг ашиглах арга барилд сурах нь чухал. Тиймээс энэхүү ном та бүхэнд тус болно гэдэгт итгэлтэй байна. Үнэтэй ном шүү.Монголд л лав байхгүй. Сайн нухаарай...
Энд дарж татна уу!

Нягтлан бодох бүртгэлийн Англи - Англи толь бичиг

За НяБо-р сурдаг, сурах гэж байгаа, төгсөөд ажиллаж байгаа, зэрэг хамгаалах гэж байгаа болон Нябо-той холбоотой нөхдүүдэд энэхүү ном тун их хэрэг болно гэж бодож байна. Одоогоор манай улсад Англи- Монгол нягтлан бодохын толь бичиг гараагүй байгаа болохоор английг нь л хэрэглэхээс өөр арга байхгүй байхаа. Энгийн толь дээр мэргэжлийн үгний тайлбар байдаггүй нь харамсалтай.

Энд дараад татаж аваарай.

AQuick Guide to Forex


Forex гэдэг нь Foreign Exchange гэсэн үгний товчилсон хэлбэр буву гадаад валютын арилжаа солилцоо гэсэн үг юм. Forex маань маш олон янзын нэртэй Fx, spotFX гэх мэт. Гэхдээ бид сурсанаараа Forex гэдэг нэрээ ашиглая.


Олон улсын энэхүү Форекс буюу валютын зах нь аугаа том дэлхийн зах зээлийн нэг хэсэг юм. Дэлхийн худалдааны зах зээл дээр улаан буудайнаас эхлээд алт, зэс, нүүрс гээд алмааз эрдэнэ хүртэл бүх л зүйлийн арилжаа наймаа хийгддэг. За цааш нь номноосоо уншаарай.



За блогоо амьдруулнаа.



Хэлтэй бол хөлтэй гэж...
Англи хэлтэй бол хаа ч ярина. Зарим хүмүүс Япон, Герман, Испани, Франци хэл зэргийг үзээл байдаг. Зовж зовж сурчаад тэр хэлээрээ зөвхөн тэр улсдаа ярьдаг. Харин Англи хэл бол...... өөр шүү