Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэж үг байдаг. А гэхдээ хэт олон хүн ярилцахаар санал зөрөлдөөд шийдэлд ч хүрч чадахгүй шал дэмий баахан цаг алдах тал байдаг. Багаар ажиллах, шийдвэр гаргах, бүтээмжийг дээшлүүлэх group creativity аргуудаас хамгийн түгээмэл ашиглагддаг нь Оюуны довтолгоо арга билээ. Энэ аргийг манайхан бүгд мэдэх байх. Гэхдээ практикт тэр бүр ашиглаад, үр шимийг нь хүртэж байгаа нь цөөхөн байх шиг.
Их сургуульд байхад манай нэг профессор энэ аргын талаар зааж байснаас хойш юм л бол ашиглах гээд байдаг болсон ч бас гурилддым шиг байгаан хэхэ. Гэхдээ дажгүй үр дүн өгж ялангуяа цаг хэмнэдэг. Энэ арга нь хэсэг бүлэг хүмүүс нэгдээд альваа зүйлийг сэдэж, хэрэгжүүлэхээр чармайж байх үеийн үйл явцыг процедурд оруулж бүтээмжийг өсгөх арга юм. Оюуны довтолгоог ашигласнаар альваа хурал, хэлэлцүүлэг илүү бүтээлч, үр дүнтэй, болж шинэ санаа олноор төрж, шийдэлд хүрэх хугацаа богиносдог. Үүнийг та найзуудтайгаа шинэ жилийн арга хэмжээг яаж тэмдэглэх талаар ярилцахдаа, ажилчидтайгаа байгууллагадаа шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх талаар хуралдахдаа, хамтрагчидтайгаа шинэ бизнесээ эхлүүлэх үедээ гэх мэт олон зүйлд ашиглаж болно.
Оюуны довтолгоог эхлэхийн өмнө хэлэлцэх асуудлыг тодорхойлох хэрэгтэй. Ингэхдээ хэлэлцэх асуудал нь ойлгомжтой, товч, сунжруу биш байх ёстой.
Дараагийн үе шат бол шинэ санааны хуудсыг бэлтгэх юм. Энэ хуудсан дээр хэлэлцүүлэгийн нэр, хэлэлцэх асуудал, жишээ санаанууд гэх мэт мэдээллүүд байна. болж өгвөл хэлэлцүүлэгт оролцогчдод 2 хоногийн өмнө хүргүүлж сайтар танилцуулан, уншиж судлах, бодох цаг өгвөл сайн.
Ингээд хэлэлцүүлэг эхлэнэ. Хэлэлцүүлэг хийгчид нь дараах үүрэг бүхий этгээдүүдэд хуваагдана
1. Удирдагч
2. Оролцогчид
3. Санаа цуглуулагчид
Мөн хэлэлцүүлэгт дараах хэд хэдэн дүрэм үйлчилнэ. Үүнд:
1. Аль болох их санаа гаргах
2. Хэн ч хэнийг ч шүүмжлэхгүй
3. Тэнэг санааг хориглохгүй
4. Санаануудаа аль болох нэгтгэж хэлэх
Оюуны довтолгооны үйл явц:
- Удирдагч хэлэлцүүлгийг удирдаж, хэлэлцэх асуудлыг танилцуулж, дүрмийг тогтоно. хэрэв санаанууд гарахгүй бол оролцогчдыг идэвхижүүлнэ.
- Бүх оролцогчид санаагаа ээлжлэн танилцуулах бөгөөд цугуулалгч тэднийг бичиж авна.
- Оролцогчид зэрэг санаа гаргавал илүү чухалыг нь түрүүлж танилцуулна.
- Оролцогчид санаа гаргасан боловч түүнийг үйл явц дунд танилцуулах боломжгүй бол шинэ санааны хуудсан дээрээ тэмдэглээд дараа нь өөрийн ээлжийг ирэхээр танилцуулна.
- Санаа цуглуулагч санаануудыг дугаарлах ба дараа нь удирдагч 44 санаа гарсан байна одоо 50 болгочий гэх мэт идэвхижүүлэлт хийхэд ашиглана
- Цаг дуусахад удирдагч бүх оролцгчдын дунд хэлэлцүүлэг явуулж нэмэлт санаа байвал нэмж болно.
- Санааны жагсаалтыг бүхэлд нь хянаж үзээд давхардсан болон илт холбогдолгүй санааг хасна.
Сүүлчийн шат бол санааны жагсаалтад шинжилгээ хийж шийдлийг олох юм.
Олон санаа бүхий урт жагсаалтаас танай бүлэг буюу багийн зорилгод нийцэхгүй байгаа санаануудыг нэг нэгээр нь хасна. ингээд үлдсэн санаанууд дээрээ ярилцаад шийдлээ гаргаж ирнэ. Нэмэлт мэдээллийг www.wikipedia.org -с асуугаарай.
No comments:
Post a Comment